Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ам.долларын ханш өсөх үндсэн нөхцөл нь орох урсгал багассантай холбоотой гэж тайлбарлаж байна. Тэрбээр “Ам.долларын ханш өсөх үндсэн нөхцөл нь орох урсгал багассан явдал. Энэ нь төлбөрийн тэнцлээс харагдаж байна.
Тодруулбал, цар тахлын хорио цээрийн дэглэм цуцлагдсантай холбоотойгоор харьцангуй идэвхжил бий болж, зарим гадаад төлбөр хийгдсэнээр гарах урсгал нэмэгдсэн. Харин орох урсгалд доголдол бий болсон. Хэдийгээр гадаад худалдааны тэнцэл эерэг байгаа ч нүүрсний экспортын хэмжээ, төлбөр тооцооноос шалтгаалан гадаад орох урсгалууд татарсантай холбоотойгоор тэнцвэр алдагдсан.
Үүний эсрэг Төвбанкнаас дотоод нөөцийн түвшинд ханшийн өсөлтийг хязгаарлах, валютын нөөцийг хадгалах амаргүй сонголттойгоор бодлогын зохицуулалт хийхийг оролдож байна. Гэвч Монголбанкны өөрийн боломжоос нь давсан зүйл тул валютын орох урсгал, нэмэгдэх нөхцлийг хангахгүйгээр үр дүнд хүрэх боломжгүй юм.
Тиймээс бид таны асуултад байгаа орох урсгалыг хүлээгээд байгаа хэрэг юм. Мөн ханш буурах эсэхийн хариулт нь он дуустал экспорт болон бусад хэлбэрээр орох ам.долларын хэмжээнээс хамаарна. Орох урсгал нь гарч байгаа түвшингээс давахгүй бол төлбөрийн тэнцлийн болон төсвийн өндөр алдагдалтай үед ханш буурах нөхцөл бүрдэхгүй. Үүн дээр нэмээд дараа жилийн эрсдлийг бууруулахын тулд төсөв, мөнгөний бодлогод ихээхэн анхаарах хэрэгтэй.