“Asia Society” байгууллага 2017 оны “Asia Game Changer Awards” шагналыг Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт бий болгосон есөн хүнд гардуулж байгаагаа зарлажээ. Шагнал хүртсэн ес хүний нэгт нь бүргэдтэй анчин охин Н.Айшолпан орсон байна. Түүний бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавьяаг нь үнэлсэн гэнэ.
Нэр дэвшигчдийг Asia Society байгууллагын дэлхийн сүлжээний 1000 гаруй гишүүдийн саналаар сонгодог юм байна. Шагналыг 2014 оноос эхлэн Ази тивийн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүст олгож эхэлжээ.