Нийгэм

Өнөөдөр 21000 зул өргөх ёслол болно

Бурханы шашны талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлж, залуу үед сурталчлан дэлгэрүүлэх, шашны салбарын Монголын нийгэмд оруулах хувь нэмрийг өргөжүүлэх зорилготой “Машид баясгалант” 21000 зул өргөх ёслол өнөөдөр орой (2017.08.10) болно.

Энэ үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 21000 ширхэг монгол зулыг нэгэн зэрэг өргөж, итгэл, Ганданлхавжаа, Жинлав цогзол зэргийг уншихаас гадна бүх нийтээрээ маань мэгзэм уншиж, буян үйлдэх юм байна.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close