2023 оны төсвийн төсөлд Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэх хүрээнд улсын төсвөөс 420 тэрбум төгрөг суулгахаар тусгажээ.
Улаанбаатар хотын түгжрэлийн сааруулах хүрээнд зарим төрлийн татварын тохиргоог хийхээр 2023 оны төсвийн төсөлд тусгаж байгаа аж. Тухайлбал,
- Шинээр орж ирж байгаа нийтийн тээврийн хэрэгслийг 2024 он хүртэлх гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлнө.
- Ажилчдаа ажилд нь ирж, буцахад ажилчдын автобусаар хангадаг бол тухайн байгууллагад улсаас татварын урамшуулал олгоно.
- Импортоор орж ирж байгаа автомашиныг насжилтаас нь хамааран онцгой албан татварыг нь нэмнэ. Эдэлгээ ихтэй байх тусмаа их татвар төлөх зохицуулалтыг хийнэ.
- Хоёр ба түүнээс дээш автомашин хэрэглэж байгаа хэрэглэгчдийн татварыг нэмнэ гэж тус тус тусгасан байна.