Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням тэргүүтэй албаны хүмүүс ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи, Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён нарыг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав.
Олон улсын валютын сангийн дүрмийн IV заалтын дагуу Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг манай улсын авлигатай тэмцэх чиглэлээр 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож ярилцлаа.
Ажлын хэсгийн төлөөлөгчид Монгол Улсын авлигын эсрэг гүйцэтгэсэн үйл ажиллагаа, үр дүн, Авлигын төсөөллийн индексийг сайжруулахад анхаарал хандуулж буй явдлыг онцлоод цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгийг илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон улсын түвшинд сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.