2022-2023 оны хичээлийн жилд ОХУ, БНСУ, ХБНГУ, БНТУ, БНСВУ-ын цэргийн академи, их, дээд сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 150 гаруй офицер ахлагч, сонсогчид Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагаа, гадаад улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташегийн албаны талаар болон суралцагчдын эрх, үүрэг, бусад шаардлагатай мэдээлэл, үүрэг чиглэл өглөө.
БХЯ-ны ТЗУГ-ын Хүний нөөцийн бодлогын, ахлах мэргэжилтэн хурандаа Д.Содномдаржаа суралцах бүрэлдэхүүнд хандаж, ээж аав, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цэргийн тангаргаа эрхэмлэж явахыг захиж, сурлагын амжилт хүсэв.
Мөн энэ үеэр “Тэмүүжин Өрлөг” сургууль болон бусад Ерөнхий боловсролын сургуулиас тэнцсэн бие бүрэлдэхүүнд цэргийн цол гардууллаа.
Эх сурвалж: БХЯ