Америкт нэгэн ялтан эмч нарын ажиллагаанаас болоод үхлийн ялаас мултарч чаджээ. Эмч нар түүнд үхлийн тариа хийх гэтэл венийн судсыг нь олж чадаагүй тухай CBS News теле суваг мэдээлэв.
Уг хоригдлыг Алан Миллер гэдэг. Тэрбээр Алабама мужийн хориход ял эдэлж буй бөгөөд 23 жилийн өмнө 3 хүний аминд хүрсэн хэргээр шоронд суусан ч ялыг нь одоо л гүйцэтгэхээр болсон аж.
Гэтэл түүнийг цаазлах өдөр эмч нар үхлийн ийлдэстэй тариа хийх гэтэл судас нь олдоогүй байна. Ингээд түүнийг камер луу нь буцаажээ. Алабама мужийн хуулиар үхлийн тариа хоригдолд үйлчлэхгүй бол түүнийг азотын үүлээр хордуулж хөнөөдөг байна.
Эх сурвалж: Mir24.tv