Буриадын Үндэсний ардчилсан хөдөлгөөнийхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д хаяглан хүсэлт илгээсэн тухай мэдээлэл сошиалд цацагдаж эхлээд байна. Энэхүү мэдээллийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсандаа байрлуулаад байсан юм.
Уг хүсэлтэд “Буриад-Монгол залууст нэг болон түүнээс дээш хугацаатай нэг жилийн хүмүүнлэгийн виз олгож өгөхийг хүсэж байна. Энэ хүнд цаг үед та бүхний тасархай болох Буриад-Монголын ард түмэнд Ар монгол та бүхний туслалцаа хэрэгтэй байна” хэмээжээ. Сошиалд цацагдаад байгаа хүсэлтийн зургийг хавсаргав.