Эцэг эхчүүд ээ, та хамгийн түрүүнд алинд нь хариу үйлдэл үзүүлэх бэ?: Утасны хонхны дуу эсвэл бяцхан үрийнхээ уйлах дуунд уу?
Ухаалаг утас, таблет зэрэг хөдөлгөөнт төхөөрөмжүүд нь хүүхдийн хүмүүжилд анхаарал сарниулах, гэр бүлийн дэг журмыг өөрчлөх, гэр доторх стрессийг нэмэгдүүлэхэд хүргэдэг болохыг хэд хэдэн удаа судалгаагаар тогтоосон.
Судалгааны ахлагч доктор Женни Радески хэлэхдээ, ажил, найз нөхөд, дэлхий нийтээс ирж буй харилцаа нь гэр бүлийн хоол, унтах цаг, хүүхэдтэйгээ тоглох цагийг “хумсалж” байна. Тэрээр Мичиганы их сургуулийн Анагаах ухааны сургуулийн хөгжлийн зан үйлийн зөвлөх профессор, хүүхдийн эмч юм.
Түүний судалгаа нь Бостон хотын бага насны хүүхдийн 35 эцэг эх, асран хамгаалагчтай хийсэн ярилцлагын аргаар тодорхойлсон судалгааны ажил юм.
“Шинээр гарч ирж буй технологиудыг бидний амьдралын тогтсон хэв маяг, зан үйлтэй тэнцвэржүүлэх гэсэн энэхүү хурцадмал байдал, стресс нь туйлын нийтлэг зүйл бөгөөд үүнийг судалгаанд оролцсон бараг бүх оролцогчид илэрхийлсэн” гэж Радески хэлэв.
“Хүмүүс стрессийг өдөөдөг эсвэл танин мэдэхүйн хувьд өндөр шаардлага тавьдаг гар утасны контент болон хүүхдүүдийнхээ зан байдалд хариу үйлдэл үзүүлэхийн хооронд шилжих ёстой” болсныг тэр хэлэв.
Үүний үр дүнд эцэг эх, хүүхдийн сэтгэлийн түгшүүр, ерөнхий стресс нэмэгддэг гэж Радеский хэлэв.
Охайо мужийн их сургуулийн Харилцаа холбооны сургуулийн профессор Жозеф Байер хэлэхдээ, “Жолоо барьж байхдаа мессеж бичих, оюун санааны хувьд их ачаалалтай ажлуудын талаар хийсэн судалгаанаас харахад” эцэг эх байх үедээ мессеж бичих ” нь танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн зөрчилдөөнд орж байна ” гэж дүгнэв.
Орчин үеийн эцэг эх, асран хамгаалагчид өдөрт гурван цаг орчим таблет, ухаалаг гар утас болон бусад харилцааны төхөөрөмжтэй харилцдаг гэж судалгааны дүн гарчээ.
Радескийн судалгааны баг өмнө нь эцэг эхчүүд хооллох үедээ ухаалаг утас ашиглах үед хүүхдүүдтэйгээ харьцах нь багасч, энгийн үеэс илүү стресст ордог болохыг олж мэдсэн.
Шинэ судалгаанд 22 ээж, есөн аав, дөрвөн эмээ хамрагдсан байна. Оролцогчид 23-55 насны (дундаж нас 36) ба 8 хүртэлх насны нярай болон бага насны хүүхдүүдийг асран хүмүүжүүлдэг байсан. Ойролцоогоор гуравны нэг нь өрх толгойлсон эцэг, эх, 10 хүн тутмын зургаа нь цагаан арьст хүн байжээ.
Сайн тал нь олон эцэг эхчүүд гар утасны төхөөрөмж нь гэрээсээ ажиллах боломжийг хөнгөвчилдөг гэж хэлдэг. Гэхдээ энэ нь бас түгшүүр төрүүлж магадгүй юм.
“Яагаад надад зургаан мессеж, 17 мэдэгдэл,”Чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ?” гэж хэлдэг хүмүүсийн мессеж байдаг юм” гэж эцэг эхчүүд судалгаанд дурджээ.
Зарим нь ухаалаг утас нь гадаад ертөнцтэй танилцах боломжийг олгож, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх уйтгар гуниг, стрессийг зарим талаар хөнгөвчилдөг гэж хэлсэн..
Олон эцэг эхчүүд ухаалаг утас ашиглах нь тэдний сэтгэл санааны байдалд нөлөөлж, улмаар хүүхэдтэйгээ харилцах харилцаанд нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хүүхдүүд нь тэдний анхаарлыг татахын тулд заримдаа жүжиглэдэг гэдгийг тэд мөн хүлээн зөвшөөрсөн. Асран хамгаалагчид заримдаа ууртай хариу үйлдэл үзүүлж, хүүхэдтэй харилцах харилцааг муутгадаг гэж судлаачид баталсан.
Профессор Радески дараах зөвлөгөөг эцэг эхчүүдэд өгч байна.
Хамгийн чухал нь “Хил хязгаар тогтоох”.
- Хооллох үеэр бүгд утсаа унтраах
- Тодорхой хугацаанд утас таблет нотебүүк ашиглах дүрмийг гаргах
- Эцэг эх асран хамгаалагчид өөрсдийн гар утасны хэрэглээг хянаж, хэрвээ хэт их зарцуулсан цагийг олж харвал багасгах.
- Мөн цахим шуудан шалгах эсвэл сүүлийн зурвасыг шалгах зуршилыг бууруулан стрессээ багасгах.
Эх сурвалж: Өсвөрийн сэтгэл зүйч холбоо