Казахстаны парламентын дээд танхим Сенатын гишүүд Анхны Ерөнхийлөгчийн өдрийг төрийн баяруудын жагсаалтаас хасах хуулийг баталжээ.
«Анхны Ерөнхийлөгчийн өдөр, 12 сарын 1-нийг төрийн баяруудын жагсаалтаас хасах санал гаргаж байна» хэмээн Сенатын Нийгмийн соёлын хөгжлийн хороо тэмдэглэжээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 9 сарын 17-нд нийслэл Нур-Султаны нэрийг Астана болгон хуучин нэрээр нь өөрчлөх Үндсэн хуулийн өөрчлөлтөд гарын үсэг зурсан билээ. Ийнхүү Казахстаны нийслэлийн нэр албан ёсоор Астана болсон аж.