Хотын сайд Ж.Сүхбаатар өчигдөр /2022.09.21/ “Буяны цуваа хотын түгжрэлд нөлөөлдөг” гэх агуулгатай жиргээг өөрийн цахим хаягаараа дамжуулан жиргэсэн билээ. Энэ асуудал дээр иргэд шүүмжлэлтэй хандаад байгаа билээ.
Харин Ж.Сүхбаатар өөрийн жиргээндээ тайлбар хийлээ. Ж.Сүхбаатар:
-Миний бичсэн зүйлийн гол асуудал нь шарил хадгалах газар хотын төвд байгаа нь буруу гэсэн санаа байгаа юм. Хотын түгжрэлд нийтийн тээвэр, хот төлөвлөлт гээд олон асуудал бий. Зөвхөн буяны цуваанд буруу өгөөд байгаа юм биш. Би нээлттэй байж нэг иргэний асуултад хариулсан нь миний буруу боллоо. Цааш цаашдаа олон нийтэд хандаж хариулж байя. Би хүн хүнд нь хандаж ганц хүний ч хамаагүй асуултад хариулдаг. Гишүүн байхдаа ч ийм нээлттэй ажиллаж байсан.