Бельгид шинэ хорих нээгджээ. Энд туршилт явуулж, 55 прокурор, шүүгчийг уг засан хүмүүжүүлэх газарт хорьсон байна.
Уг хориг нь Брюсселийн нэгэн дүүрэгт байрладаг аж. Одоогоор жинхээ хоригдлуудыг хүлээн аваагүй байна. Сайн дурынханд шоронгийн бодит амьдралтай тун төстэй нөхцөл бүрдүүлж өгчээ. Хорих ангийн ажилтнууд шүүгч, прокуроруудад жинхэнэ хоригдлууд шиг хандах юм байна. Шинэ хорих 1200 хоригдлын багтаамжтай аж.
Бельгийн Хууль зүйн сайд Винсент Ван Куикенборны хэлж буйгаар уг туршилтын дараа шүүгчид, прокурорууд илүү шударга ял оноодог болно гэжээ.
Бельгийн шоронгууд Европтоо хамгийн ачаалалтайд тооцогддог. Хоригдлуудад байр хүрэлцээгүйгээс болоод зарим нь шалан дээр матрас тавьж унтдаг байна. Хэдэн жилийн өмнө Европын хүний эрхийн зөвлөлөөс Бельгийн засаг захиргаанд захирамж гаргаж, хорихын нөхцөл хүнд хэмээн гомдоллосон 25 хоригдолд тус бүр 5000 еврогийн тэтгэмж олгохыг шаардаж байв.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан: Э.Марта