Цахим Хөгжил, Харилцаа Холбооны яам болон Монголын нотариатчийн танхим зөвшилцсөний үндсэн дээр 74 төрлийн лавлагаа тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулахгүй байх санамж бичгийг өнөөдөр байгуулсан тухай мэдээлсэн.
Ингэснээр өнөөдрөөс эхлэн И-Монголиа системээс хуулбарыг нь авдаг иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэргийг нотариатын газар очиж гэрчлүүлэх шаардлагагүй болж байгаа юм.
Харин төрийн байгууллага, албан хаагчид эдгээр лавлагаа, тодорхойлолтуудыг нотариатаар батлуулах шаардлага тавивал 11-11 төвд мэдэгдээрэй хэмээн салбарын сайд нийтэд зарласан юм.