Үнэхээр хуваалцахгүй байж чадахгүйнээ. За яасан бэ гэхээр ажлаа тараад орой 23:30 үед зам хөндлөн гарах гээд гарцан дээр ногоон гэрэл солигдохыг хүлээгээд зогсож байлаа. Гэтэл нэг шар хувцастай ах эгч 2 гарч ирээд дүүргээс явж байна. Гэртээ харьж байгаа юм уу? Сөүл хотын захиргаанаас оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүдийг гэрт нь аюулгүй хүргэж өгдөг үйлчилгээ байдаг юмаа. Тэр газраас явж байна. Гэр нь хаана вэ? Хүргээд өгье гэж байх юм.
Үнэхээр энэ үйлчилгээний талаар сонсож байгаагүй болохоор эхлээд их гайхлаа кк Солонгосоор <여성안심귀가서비스> гэнэ ээ. Гадаа харанхуй болчихсоны дээр солонгосын байрны дундах замууд яг энэ зурган дээр байгаа шиг их харанхуй байдаг байхгүй юу. Гэрийнхэнтэйгээ ажлаа тараад video call хийгээд яриад алхахаар ийм харанхуй замаар яаж ганцаараа яваад байдаг юм бэ? гээд гайхаад байдаг юм кк. Явна шүүдээ нисэлтэй нь биш.
Ах эгч 2 замдаа манай гэрийн энэ хавьд байдаг аюул тулгарсан үед авч болох арга хэмжээнүүдийн талаар ярьж өглөө. Жишээ нь : оройн цагаар гудамны шар гэрэлтүүлгэн дээр байдаг улаан конопыг дарвал шууд цагдаад аюулд орсон гэсэн яаралтай дуудлага очдог гэнэ. Манай гэрийн энд нилээн хэд байсан байна. Ерөөсөө анзаардаггүй байж кк. Аюулд өртсөн тохиолдолд утсаа гаргаад цагдаад мэдэгдэх хэцүү ш дээ. Эсвэл хэлний бэрхшээлээсээ болоод ч юм уу дуудлага өгч чадахгүй бол тэр конопыг дарахад л цагдаагийн газраас яаралтай хүмүүс ирдэг гэнэ.
Тэгээд явах замдаа 3лаа танилцаад ажлынх нь талаар жаахан ярилцлаа. Хүргэж өгсөн хүмүүсийнхээ нэрийг тэмдэглэдэг жижигхэн тэмдэглэлийн дэвтэр дээр надаас гадна нилээн хэдэн нэр өнөөдрийн он сартай бичигдсэн харагдаж байлаа. Ажлын 5 өдөр оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэй хүмүүсийн гэр хүртэл нь хүргэж өгдөг гэнэ. Ажлын 5 өдөр ажилладаг болохоор эдгээр өдрүүдэд оройн цагаар ганцаараа явах хэрэг гарвал залгаарай гэж байна. Мөн утасны app байдаг ба хүрэх чиглэлээ одоо байгаа чиглэлтэйгээ оруулчихвал байгаа газраас нь ирээд авдаг гэнээ. ( app-нх нь нэр хүргүүлэх хүсэлт яаж гаргахыг нь comment хэсэгт оруулчихлаа шүү кк)
Орой цагийн ажлаа дуусаад ажлын өдрүүдэд автобусны буудлаас гэр хүртэл хүргэж өгч болох уу? гэж асуутал ах эгч 2 бөөн баяр тэгье гэнээ. Би ч бөөн баяр. Олон эмэгтэй хүн энэ үйлчилгээг ашиглавал бид нар харин ч баярлана. Маргааш тэгвэл тарах үеэр нь автобусны буудал дээр хүлээж байя гээд гэрийн үүд хүртэл хүргэж өгөөд дугаар аваад явсан. Өдөр болгон ажлаа тараад айхгүй, гүйхгүй, янз бүрийн аймшгийн киноныхоо хэсгийг бодохгүй ах эгч 2-той харих нь ээ .
Тэгээд гэртээ орж ирээд бодлоо. Монголд ийм үйлчилгээ байсан бол хичнээн сайхан бэ? Хичнээн айлын цэцэг шиг охид, хэн нэгний эгч, ээж дүү янз бүрийн гэмт хэргийн хохирогч болохгүй, айдасгүй аз жаргалтай байх байсан бол? Ард иргэдийнхээ аюулгүй амьдрах баталгааг ингэж бага гэлтгүй зүйл дээр хангаж байгаа төр захиргааны байгууллагууд нь ямар мундаг юм бэ? Өнөөдөр энэ хүмүүсээр гэртээ аюулгүй хүргүүлсэн хичнээн охид эмэгтэйчүүд гэртээ хайртай хүмүүстэйгээ аз жаргал инээд хөөрөөр бялхаж суугаа бол? Хичнээн бяцхан үрс ээжийгээ тэврэн хэвтэж, хичнээн аав ээж охиндоо санаа зовохгүй тайван унтаж байгаа бол?
Миний эх оронд бас ийм үйлчилгээ гараасай. 3-хан сая хүнтэй шүү дээ кк .
Тэгээд Солонгост байдаг охидууд минь ажил хичээлээ тараад айхгүйгээр эдгээр хүмүүсийн тусламжтайгаар гэртээ болгоомжтой хүргүүлээд аваарай. 여성안심귀가서비스 гэж хайгаад амьдарч байгаа дүүргээ бичээд судлаад үзээрэй.
Амьд мэнд эрүүл саруул байхад л болно шүү. Бүгдээрээ сайхан амраарай. Сэтгэл хөдлөөд яасан ч их юм биччихэв дээ.
2022.09.21
БНСУ, Сөүл хот