Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аюулгүй буулгажээ. Тус хороонд байрлах байрны тавдугаар давхрын тагтнаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 20-нд 10:42 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 11:00 цагт очиход тус байрны оршин суугч иргэн тавдугаар давхрын цонхноос унах гэж байсныг ярилцлага хийн буулгажээ.Улмаар 11:23 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэд амь насаа алдах эрсдэлтэй үйлдэл хийхээс болгоомжлохыг зөвлөж байна.

Эх сурвалж: ОБЕГ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн