Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян орон даяар хэрэгжиж эхэллээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгаврын хүрээнд Хөвсгөл аймгийн ЗДТГ, БОАЖГ хамтран Тосонцэнгэл сумын Хожуул голын дагуух стандартын шаардлага хангаагүй 14 нүхэн жорлонг Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг, Сум дундын ойн анги, тохижилт үйлчилгээний алба, Байгаль орчны хэсгийн алба хаагчидтай хамтран буулгаж, ариутгал хийн дарж буллаа гэж БОАЖЯ-наас мэдээллээ.