Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хилчин бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлах, харилцан туршлага судлах, цагаан идээний нэр төрлийг олшруулах зорилгоор ангийн төвд цагаан идээний үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнд хилийн цэргийн 0198 дугаар ангийн салбар бүрийн хилчин эмэгтэйчүүдийн зөвлөл баг болон ажиллаж, нийт 284 төрлийн бүтээгдэхүүнийг энэ удаа дэлгээд байна.
Үзэсгэлэнд тарган торт, шанзтай арвайтай өрөм, помидорны чанамал, арвайн гурилтай, цөцгийтэй, мойлтой тос, шар сүүний чихэр, цөцгийтэй ирис, иогурт, өрмөн рулет, жимстэй өрөм, чипсэн ааруул, саванд бүрсэн тараг, шоколадтай шар сүүний ундаа, моцарелла бяслаг, чихрэн ааруул, бурам зэрэг бүтээгдэхүүнээр цар хүрээгээ тэлэхээс гадна гадна хэлбэр дүрс, өнгө, сав баглаа боодол жил ирэх тутам шинэчлэгдэж байгаа нь онцлог байлаа.