Өглөөний цагаар байнга нойрмоглох нь бамбай булчирхай, зүрх судасны систем, эсвэл тархины өвчинтэй холбоотой байж болзошгүй хэмээн Оросын Уралын холбооны тойргийн ерөнхий урьдчилан сэргийлэгч, анагаах ухааны доктор Сергей Токарев мэдэгдлээ.
Гэхдээ заримдаа нойрмоглох нь дутуу амарсны шинж хэмээн мэргэжилтэн тэмдэглэжээ.
Өглөөгүүр байнга нойрмоглох нь дотоод шүүрэл, зүрх судас, төв мэдрэлийн систем талаасаа алдагдал үүссэний шинж тэмдэг байж болзошгүй.Цусны эргэлтийг боодог хүзүүний остеохондрозоос тархины өвчин гээд олон өвчин үүсдэг. Бамбай булчирхайн өвчлөл, чихрийн шижний урьтал үе ч нойрмоглох шалтгаан байж болзошгүй гэжээ.
Шинжилгээгээр хэвийн гарч болох хэдий ч түгшүүртэй болох, хоолны дуршил нэмэгдэх, тэр хэрээр жин нэмэх зэрэг нь эдгээр өвчнийг илэрхийлж мэднэ. Энэ бүх шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй хэмээн Токарев ярьсан байна. Гэхдээ нойрмоглох шалтгаан заримдаа дутуу нойртой удаан явсны шинж байж мэдэх тул өдрийн дэглэмээ хэвийн болгохыг зөвлөжээ.
Эх сурвалж: 360