Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шаардлага

2022-09-19 13:111min0
ipo

Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даахаар болсон.

Тэгвэл урьдчилсан байдлаар орон нутагт хэрэгжүүлэх ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шаардлагыг танилцуулж байна. Үүнд,

  • Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьшсан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй эсвэл тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа;
  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
  • Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байх;
  • Барьцаалбар үйлдэх;
  • Урьдчилгаа төлбөрийн шаардлагыг хангасан байх;
  • Банкнаас тогтоосон бусад шаардлага;
  • Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар
  • Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байгаа юм.