Хүнсний бүтээгдэхүүнтэй ачааны хөлөг онгоцноос илэрсэн хархнууд Австралийн бүхэл бүтэн нэг арлыг хоолгүй болгожээ. Лорд-Хау аралд хүргэх хий, хүнсний нөөц бүхий хөлөг онгоц товлосон газраа хүрэх гэтэл хөлгөөс харх илэрч, долоо хоногийн хөл хорионд оруулахаас өөр аргагүй болжээ. Энэ нь тус арал руу мэрэгч амьтныг нэвтрүүлэхээс сэргийлсэн арга хэмжээ байсан гэнэ.
Ингээд арга буюу Австралийн Хааны агаарын цэргийн хүчин хоол хүнсийг аралд хүргэхээр болжээ. Тэд өнөөдөр арал дээр буух юм. Шинэ Өмнөд Вэльсийн засаг захиргаа хоёр жилийн өмнөөс Лорд-Хаугийн мэрэгчидтэй тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. ЮНЕСКО-гийн байгалийн өвд орсон энэ бүсийн био олон төрөл, онгон байгалийг хамгаалахын тулд тэд ийм арга хэрэглэж байгаа юм.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулагч: Марта