Оросын чанарын газрын Цахим шинжилгээний төвийн тэргүүн Сергей Бодров гар утасныхаа насыг хэрхэн уртасгах аргуудыг заажээ. Бодров гар утсыг эвддэг гол алдаануудыг нэрлэсэн байна. Эхнийх нь буруу цэнэглэлт гэнэ. Утсыг дэрэн дор цэнэглэх нь буруу. Энэ нь зайг эвдэж, төхөөрөмжийг шатаадаг гэнэ. Үүнээс гадна утсаа температурын уналтаас хамгаалах ёстой.
Хурц наран дор, эсвэл царцанги хүйтэнд байлгаж болохгүй. Үүний зэрэгцээ угаалгын өрөөндөө бүү авч ороорой гэжээ. Түүнчлэн санах ойнд нь 6-8 гигабайтыг чөлөөтэй байлгаснаар гар утас илүү үр дүнтэй ажилладаг аж.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулагч: Марта