Логан Смит нэртэй Twitter хэрэглэгч өнгөрөгч 7 сард Британийн хатан хааны үхэх өдрийг яг нарийн хэлж байжээ. Тэрбээр эрхэм дээдсийг 2022 оны 9 сарын 8-нд өнгөрнө гэжээ.
Тэгвэл тэрбээр удалгүй өөр нэг өдрийг нэрлэсэн аж. Энэ бол 2026 оны 3 сарын 28. Энэ өдөр II Элизабетын хүү, Их Британийн шинэ хаан III Чарльз таалал төгсөнө гэж тэрбээр үзжээ. Энэ пост жинхэнэ дуулиан тарьснаас болж Смит аккаунтаа хаажээ. Дээр нь зөнчийн талаарх сонирхлыг улам дэвэргэсэн аж.
Интернэт хэрэглэгчид хоёр өөр байр суурь илэрхийлж байна. Нэг нь шинэ зөнчид итгэх хэрэггүй гэсэн бол нөгөө хэсэг нь түүний хэлсэнд үнэний ор байх магадлалтай гэжээ. Өдгөө 73 настай III Чарльз хаан 5 жил хүрэхгүй төр барих магадлалтай гэж зарим нь үзэж байна. Зарим нь түүнийг 2028 он хүртэл байгаад ууган хүүдээ хаан ширээгээ залгамжлуулна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Марта