Ж.Соронзон өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч, Б.Болор тамга тэмдгээ хүлээн авчээ
2022-09-16 20:13

Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзон өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан, Сангийн сайд асан Б.Болор тамга тэмдгээ хүлээн авчээ.
Сангийн сайд Б.Болорыг Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Улаан бал” нэвтрүүлгийн есдүгээр сарын 13-ны дугаарт оролцохдоо мэдэгдсэн юм. Тус сургуулийн багш нараас захирлаар ажиллах боломжтой ямар хүн байгаа талаар санал асуухад Б.Болорыг нэрлэснийг БШУ-ны сайд тайлбарлаж байв.
Ж.Соронзон нь 1994 онд үүсгэн байгуулагдсан тус сургуулийн захирлаар анх томилогдож өнөөдрийг хүртэл 28 жил ажилласан байна.
1 сэтгэгдэлтэй
Иргэн
2022-09-16 20:34 at 20:34
Шуналтай авгай. Алуурчин нөхөр хүүхдээ одоо шоронд явуулах болждээ