Дархан-Уул аймаг сурагчдад үйлчлэх автобусныхаа тоог 4-өөр нэмэгдүүллээ. Өмнө нь таван чиглэлд 4 автобус үйлчилдэг байсан бол одоо найман чиглэлд 8 автобус үйлчилдэг болж хүртээмж нэмэгдэж байна.
Дархан-Уул аймаг энэ оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд алслагдсан гэр хорооллын хүүхдийг хотын төв рүү аюулгүй, үнэ төлбөргүй тээвэрлэхэд анхаарч байна.
Тус бүрдээ 56 хүүхдийн суудалтай шинэ автобусны түлхүүрийг аймгийн Засаг дарга “Элит хөгжил” компанийн жолооч нарт хүлээлгэн өгчээ.