Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн сайд асан Б.Болорыг томилсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Улаан бал” нэвтрүүлгийн есдүгээр сарын 13-ны дугаарт оролцохдоо мэдэгджээ.
Тэрбээр “Монгол Оросын хамтарсан сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор гэдэг хүнийг томилсон. Гэвч өмнөх захирал нь энэ хүнд тамгаа хүлээлгэж өгөхгүй байгааг би өнөөдөр сонслоо.
Тус сургуулийн багш нараас захирлаар ажиллах боломжтой ямар хүн байна вэ гэж асуухад энэ хүний нэрийг өгсөн.
Би хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа эцэг эхчүүдийг ойлгож байна. Гэхдээ энэ үнэхээр сайн сургууль юм бол Ж.Соронзон гэдэг захирлыг явчихаар яагаад уначих гээд байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэж, бусдыг өнчин, ядуугаар нь, эцэг эхийг нь архичнаар доромжилсон хүн сургуулийн захирал байтугай боловсролын салбарт байж болохгүй гэж үзэж байна” гэжээ.
Мөн “Сургуулийн захирлын тамгаа өгөхгүй байвал яах вэ” гэдэг асуултад “Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр /2022.09.13/ Гадаад харилцааны яамнаас ОХУ-ын Элчин сайдын яаманд Монголын дотоод хэрэгт битгий оролц гэдэг агуулгатай ноот бичиг өгч байгаа.
Өнөө өглөө Ж.Соронзон захирал нөхөр Н.Лүндэндоржтойгоо яаман дээр ирээд “Бид Оросын талын байр суурийг сонсож байж тамгаа шилжүүлнэ” гэж хэлсэн байсан. Тэгэхээр энэ хүн ОХУ-ын иргэн үү, Монгол Улсын иргэн үү гэдгийг гайхаж байна” гэжээ.
1 comment
Энэ бузрын авгайг дийлэх аавын хүү байна уб ? Болор бол Соронзонд жижигдэнэ дээ. Хүний өмнө олигтой юм хэлж чадахгүй