Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод үргэлжилж байна. Тэмцээний сонгомол бөхийн барилдаанууд дуусаж эмэгтэй төрөл эхэлсэн бөгөөд Монголын зургаан бөх одоогоор зодоглоод байна.
53 кг жинд Б.Хулан өрсөлдөгчөө цэвэр, 50 кг жинд Д.Отгонжаргал өрсөлдөгчөө 6-2 харьцаагаар хожсоноор финалд шалгарсан бөгөөд өнөө орой алтан медалийн төлөө барилдана.
Харин 55 кг Г.Отгонжаргал, 62 кг С.Цэрэнчимэд, 65 кг Ө.Пүрэвсүрэн, 76 кг Г.Ариунжаргал нар урьдчилсан шатанд ялагдаж тэмцээнээ дуусгаад байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57, 59, 68, 72 кг жингийн барилдаанууд эхэлж манай дөрвөн бүх хүч үзнэ.