БНСУ-ын “Squid Game” цуврал Америкийн телевизийн урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Primetime Emmy Awards” наадмаас драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч шагнал хүртсэн анхны гадаад хэлээрх телевизийн цуврал боллоо.

Тус төрөлд  “Succession” цувралын найруулагч Марк Майлод, Кэти Ян, Лорен Скафариа, “Severance” цувралын найруулагч Бен Стиллер, “Ozark” цувралын найруулагч Жейсон Бейтман, “Yellowjackets” цувралын найруулагч Карин Кусама нартай өрсөлджээ.

Америкийн телевизийн салбарынхны хүсэн хүлээдэг “Emmy” шагналын эзнээр гадаад хэлээрх телевизийн цувралын найруулагч тодорсон анхны тохиолдол энэ болж байна.

“Squid Game” цуврал “Emmy” наадмаас нийтдээ зургаан шагнал хүртсэнээс хоёрыг нь даваа гарагт болсон наадмаас, дөрвийг нь өнгөрсөн долоо хоногт болсон “Creative Arts Emmys” наадмаас хүртжээ. Тус цуврал энэ оны “Emmy” наадмуудын 14 шагналд нэр дэвшсэн байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн