Хонконгийн тэрбумтан саажсан бүжигчин $1,27 саяын хандив өргөнө

2022-09-13 17:001min0
17

Хонконгийн тэрбумтан Ричард Ли 27 настай бүжигчин Мо Лид 10 сая хонконг доллар (1,27 сая ам.доллар)-ын хандив өргөх гэнэ. Бүжигчин залуу тоглолтод оролцох үеэр дэлгэц унаснаас болоод биеийн зарим хэсэг нь мэдээгүй болсон юм.

Энэ хэрэг 7 сарын сүүлчээр гарчээ. Mirror хамтлагийн тоглолтын үеэр том дэлгэц тайзан дээр унаж, 3 бүжигчин бэртсэн байна. Ингээд тоглолтыг зогсоожээ.

Тэрбумтны хувьд PCCW медиа групп болон түүнд багтдаг MakerVille компанийг эзэмшдэг юм байна. Гэтэл уг компани нь хөгжмийн тоглолт зэргийг зохион байгуулдаг бөгөөд Mirror хамтлагийн тоглолтыг зохион байгуулж байсан аж.

«Санхүүгийн тусламж өвдөлтийг хөнгөвчилж чадахгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ би Мо болон түүний гэр бүлд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна » хэмээн Ли бүжигчнийг эмнэлэгт эргэсний дараа хэлжээ.

Хэргийн мөрдлөг шалгалтаар ямар дүгнэлт гарахаас шалтгаалахгүйгээр гэр бүлд нь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгийг бизнесмэн тодотгосон аж. Түүнчлэн тэрбээр эмчилгээний бүх зардлыг нь даахаа амлажээ.

Эх сурвалж: Scmp.com

Орчуулагч: Марта

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй