Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүлсэн.
Түүний цолны мялаалга наадам энэ сарын 13-нд буюу маргааш Ховд аймгийн цэнгэлдэх хүрээлэнд болно. Түрүү бөх 10 сая төгрөг гардах бол үзүүр бөх 5 сая төгрөгийн шагнал гардана. Мөн хүндэтгэлийн наадмын хүрээнд Ховдын брэнд бүтээгдэхүүн болох “Тарвас” эвент, “Аваргатай үдэш” шоу цэнгээн зохион байгуулагдах юм.
Ховд нутгийн арслан Ш.Ванчинхүү төрийн наадамд түрүүлснээс 82 жилийн дараа нутгийн хүү О.Хангай аварга цол хүртсэн юм.