Дубайд сарны хэлбэртэй асар том зочид буудал $5 тэрбумаар босгох гэж байна. Канадын архитектурын Moon World Resorts Inc компани илүү дэлгэрэнгүйг Arabian Business хэвлэлд өгчээ.
Moon Dubai нэртэй сансрын аяллын төлөвлөгөөг Сандра Мэтьюз, Майкл Хендерсон нарын архитекторууд төлөвлөсөн байна. Тэд сарны хэлбэртэй 224 м өндөр, 198 өргөн барилгыг хоёр дискнээс бүрдсэн дугуй тавцан дээр тогтоох юм байна.
Тооцоо ёсоор барилгын ажилд 4 жил зарцуулагдах төлөвтэй аж. Уг зочид буудал нь жилд 2,5 сая хүн хүлээн авч, сансрын аялал жуулчлалыг санал болгох юм байна. Дотроо спа-салон, эрүүл мэндийн төв, шөнийн клуб, үзэсгэлэнгийн төв, ланж бүс, оньсого мэт “сарны шатл” зэрэг байна. Moon Dubai-г LEED, 5 одтой стандарт, 5 бриллианттай амралтын стандартаар барина.
Эх сурвалж: focus.ua