Монголын бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөхийн тэмцээн есдүгээр сарын 9-11-нд Баянгол дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд 19 аймаг, 7 дүүргийн 198 тамирчин (эр 121, эм 79) олимпийн жингийн ангилалд өрсөлдөв. Спартакиадын хамгийн гол үйл явдал нь 97 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн 10 жилийн хугацаанд 3 дахь удаагаа түрүүлсэн бол бусад жинд анх удаа спартакиадын аварга болцгоов. Багийн дүнгээр Орхон аймаг (3 алт+0 мөнгө+1 хүрэл) тэргүүлж, Баянзүрх дүүрэг (2+0+4), Дархан-Уул аймаг (1+2+0) 2, 3 дугаар байрт орлоо. Сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 86, 125, эмэгтэйчүүдийн 62, 76 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорсон.
Сүүлийн өдрийн медальтнууд
Эрэгтэйчүүдийн 86 кг:
1. Мөнхбаатарын Цогтгэрэл (Орхон)
2. Дамжингийн Батзул (Увс)
3. Ган-Очирын Даянбилэг (Баянгол)
3. Баасандоржийн Цэрэндаш (Сүхбаатар аймаг)
125 кг:
1. Энхтүвшингийн Батмагнай (Баянзүрх)
2. Чинбатын Алтангэрэл (Баянхонгор)
3. Даваадоржийн Эрдэнэтулга (Говь-Алтай)
3. Содбилэгийн Ган-Эрдэнэ (Сүхбаатар аймаг)
Эмэгтэйчүүдийн 62 кг:
1. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
2. Батсүхийн Ганцэцэг (Дархан-Уул)
3. Батхуягийн Анударь (Говь-Алтай)
3. Баяраагийн Майцэцэг (Баянгол)
76 кг:
1. Найгалсүрэнгийн Загардулам (Өвөрхангай)
2. Ган-Очирын Уртнасан (Чингэлтэй)
3. Бадрахын Одончимэг (Баянзүрх)
3. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Баянгол)
Гэрэл зургийг Доржсүрэнгийн Энхсайхан