Олны дунд “Цэнхэр үст Цэрэн” гэж танигдсан иргэн Э.Цэрэндолгорнийгмийн сүлжээнд live хийж, гадагшаа явах гэж байгаад баригдлаа гэсэн юм.
Иргэн Э.Цэрэндолгор нь олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогдож Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн …. дугаартай хэрэгт шалгагдаж байжээ. Дээрх хэрэгт 2022.03.10-ны өдөр ЭХХШТХ-ийн 14.2 дугаар зүйлд зааснаар “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
“Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч ЭХХШТХ-ийн 14.3 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утсны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөх гэж байгаа талаар шүүх прокурор мөрдөгчид даруй мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчин гадагш явах гэж байсан тул түүнийг түр саатуулан шалгалтын ажиллагаад явуулж байна. Таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн тохиолдолд өөрчлөх үндэслэл болдог байна.