Британийн хатан хаан II Элизабет бусад хаадтай харьцуулахад тийм ч баян биш. Түүний хөрөнгө $530 саяар үнэлэгддэг гэнэ. Тэрбээр дэлхийн хамгийн баян хаад, хатдын жагсаалтад 12 дугаарт ордог. Нэгдүгээр Тайландын хаан Х Рама $43 тэрбумын хөрөнгөтэйгөөр ордог аж.
Гурван данс
Хатан хааны санхүүгийн орлогын гол гурван эх үүсвэр нь төрийн тэтгэлэг, нууц түрийвч, хувийн орлого аж. Эхнийх нь хааны гэр бүлийн бүх гишүүдэд олгодог жил бүр нэг удаагийн төлбөр юм. II Элизабет, түүний үр хүүхэд, ач зээ нар төрийн тодорхой үүргийг гүйцэтгэдэг. Хатан хаан ч мөн адил өөрийн өмч биш Виндзор, Букингемийн ордны засвар үйлчилгээнд эрчим хүч, мөнгө зарцуулдаг тул энэхүү тэтгэлгийг гаргажээ. Хатан хаан буцалтгүй тусламжийн мөнгийг албан томилолт, гэрийн ажил, зочдыг хүлээн авах, нийтийн үйлчилгээний зардал, ажилчдын цалинд зарцуулах боломжтой.
Тэтгэмж нь бараг бүхэлдээ төрийн сангаас орж ирдэг мөнгө. Тооцоотой британичууд өнгөрсөн онд татвар төлөгч бүрийн 1,5 фунт стерлинг бүр Виндзорынхны зарлагад зарцуулагдсан гэжээ. Өнгөрсөн онд нийт 103 сая фунт стерлинг ($118 сая)-ийг хатан хааны гэр бүлд зарцуулсан байна. Хэрэв Виндзорын бүгдийнх нь хөрөнгийг нийлүүлбэл хамгийн баян хааны гэр бүлийн жагсаалтад тэд $88 тэрбумаар тавдугаарт орно.
Хувийн нууц
Гэхдээ хатан хааны үр хүүдүүд хаана ч ажиллахгүйгээр, хандив өргөх мэтээр хангалуун амьдрахыг илүүд үздэг. Тиймээс тэдэнд ганц тэтгэлэг хүрэлцэхгүй. Хатан хаан тэдэнд нууц түрийвчээрээ тусалдаг байжээ. Түүндээ асар том хувийн эдлэн болох Ланкастерийн гүнлэгээс олж авсан ашиг ордог. Энэ эдлэнгийн хөрөнгийг захиран зарцуулах эрх хатан хаанд байгаагүй. Харин жил бүр олж авдаг ашгаа өөрийн тааллаар зарцуулдаг байна. Гүнлэгийн газар жил бүр энэ түрийвчийг дунджаар 20 сая фунт стерлингээр дүүргэдэг байна. Энэ мөнгөөр хатан хаан үр хүүхдүүд, ач зээ нартаа тусалдаг ч энэ мөнгөөс татвар төлдөг байжээ.
Таатай жижиг зүйлс
Хатан хааны хувийн өмч хөрөнгө нь он удаан жил өв залгамжлагдсан ирсэн хөрөнгө нь байв. Эцгээс нь түүнд Сандринхем эдлэн болон Балморал шилтгээн, ээжээс нь 70 сая фунт өвлөгдсөн иржээ. Өнгөрсөн жил нөхөр, ханхүү Филипп нь өнгөрөхдөө түүнд 10 сая фунт стерлинг өвлөн үлдээсэн байна.
Хатан хааны гол баялаг нь үнэт эдлэл, урлагийн бүтээл хэмээн таамаглавал буруу. Үнэн хэрэгтээ II Элизбает мөнгөнийхөө гол хэсгийг үнэт цаасанд зарцуулдаг, хөрөнгө оруулалтын сантай хүртэл байжээ. Мөн түүний цуглуулгын шуудангийн марк л гэхэд 100 сая фунт стерлингийн үнэд хүрнэ.
Шинэ хаантай болов
Их Британийн хатан хаан II Элизабет энэ оны 9 сарын 8-ны үд дунд таалал төгссөн юм. Букингемийн ордны мэдээлснээр 96 настай хатан хаан гэр бүлийнхнийхээ дунд тайван нойрссон гэнэ. Тус улсад 10 өдрийн гашуудал зарлажээ.
Хаан ширээг хунтайж Чарльз өвлөн авч, III Карл хаан болсон байна. Шинэ хаан эхний мэдэгдлээрээ ээжийгээ таалал төгссөнд асар ихээр гуниглан гашуудаж байна гээд, гэр бүл, улс орон, Британийн нөхөрлөлийн орнууд ч түүнтэй хамт гашуудаж байгааг тэмдэглэжээ.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Марта