2023-2024 оны хичээлийн жилд зохион байгуулагдах “FLEX” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлалаа.
Монгол Улс болон АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол Улсад 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэр гарсан.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй бүрэн тэтгэлэгт FLEX хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй суралцан америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм.
2023-2024 оны шалгаруулалтыг цар тахлын улмаас цахимаар явуулах болно. 1 болон 2-р шатны шалгаруулалтыг энэ оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд зохион байгуулах бөгөөд шалгалтыг аль ч байршлаас интернэт ашиглан өгөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.