Их Британийн хамгийн удаан буюу 70 жил хаан ширээнд суусан хатан хаан Элизабет II 96 насандаа таалал төгслөө. Түүнийг сүүлийн үед суурин амьдрах болсон Шотланд дахь Балморал шилтгээндээ пүрэв гарагийн үдээс хойш нас барсан талаар ханхүү Чарьз албан ёсоор зарласан гэж BBC агентлаг мэдээлжээ.
Их Британийн хаан ширээнд өргөмжлөгдсөн ханхүү Чарьз III, “Цог жавхлант эрхэм дээдэстэн, хайрт ээжийгээ алдсанд гүнээ гашуудаж байна. Энэ гарз улс орон даяар, хаант улс, Хамтын нөхөрлөлийн орнуудад гүн гүнзгий мэдрэгдэх болов уу” гэв. Тэрбээр “Хатан хаан дэлхий даяар бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байсан нь манай гэр бүлийг бага ч атугай тайвшруулах болно” гэжээ.
Орон нутгийн цагаар 18:30 минутад ордны гадна төрийн далбааг хагас бөхийлгөж хатан хааны таалал төгссөнийг албан ёсоор зарлажээ.
Их Британийн түүхэнд хамгийн удаан хугацаанд төр барьсан хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсныхаа 70 жилийн ойг энэ онд тэмдэглэсэн юм.
II Элизабет буюу Элизабет Александра Мэри 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Английн Лондон хотод Мейфэр дүүрэгт, Вестминстерт төржээ.