Тархины харвалтаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүргэж байна.
Тархины харвалт гэдэг нь тархины судас гэнэт хагарах эсвэл бүлэнгээр бөглөрснөөс цусан хангамжгүй болж тархины эд үхжихийг хэлдэг байна. Цусны даралтаа тогтмол хянаснаар тархины харвалтаас 30 хувь сэргийлэх боломжтой.
Тархины харвалтын таван шинж:
- Хараа муудах
- Хөл гар сулрах
- Хацар мурийх
- Хэл яриа тулитрах шинж тэмдэг илэрнэ. Тархины харвалтын шинж эхэлснээс хойш гурван цагийн дотор эмнэлэгт хандаж чадвал нас баралтаас 80℅ сэргийлж чаддаг байна.
Тархины харвалтаас сэргийлэх амьдралын дадал:
- Даралтын эмээ тогтмол уугаарай
- Эрүүл хооллоорой
- Хөдөлгөөний идэвхтэй байгаарай
- Тамхинаас татгалзаарай
- Архины хэрэглээгээ хязгаарлаарай
- Стресс, уур бухимдлаа зохицуулаарай