Боловсрол, шинжлэх ухааны сайд 2022.09.07-ны өдөр Жамба овогтой Соронзонтой хөдөлмөр эрхлэлтийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан. Тушаалыг гаргахдаа Монгол улсын холбогдох хуулиуд болон, Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан дүгнэлтийг үндэслэл болгосон юм.
Энэ тушаалтай санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж өнөөдөр тус сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл жагсаал зохион байгуулж байна. Энэ бүх үйл явдалтай холбоотойгоор БШУ-ы сайдын тушаалыг танилцуулж байна гэж БШУЯ-аас цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.