2017 оны хамгийн муу, найдваргүй нэвтрэх үгсийн жагсаалт гарлаа. “CSO Online”-д гарсан уг жагсаалтыг “123456” хэмээх нэвтрэх үг дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлсэн байна. Үүний араас “password” хэмээх үг өөрөө орсон бол нэгдүгээр байрны өргөтгөсөн хувилбар “12345678” гэсэн үг ч багтжээ. Цифрийн комбинацис гадна хэрэглэгчид “qwerty”, “football”, “starwars” зэрэг үгийг их сонгодог аж.