ЗГХЭГ-н даргын хувиар анхны албан уулзалтаа Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй хийлээ.
Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлж буй ХЭҮК-той нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Үндсэн хуулиар тунхагласан “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” цогцлоон хөгжүүлэхэд төрийн бүх албан хаагчид, хүний эрхийн төлөө ажиллах чиг үүрэг бүхий байгууллагууд нягт хамтран ажиллаж “ҮГ ЯРИА” төдийгөөр бус бодитой ҮР ДҮН-д хүрсэн үйл ажиллагаа, бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
Тийм ч учраас төрийн бодлогын эцсийн зорилго нь ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ” үйл ажиллагаа байх болно.