Ойн дагалт баялагийг хамгаалах, зохистой ашиглах журам шинэчлэгджээ. Хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр журамд өөрчлөлт оруулсан байна. Өмнөх журмаар есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүхийг зөвшөөрдөг байсан юм.