Тэг зогсолт хийх эрсдэлтэй тул хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан.

Тэгвэл энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа ба уг асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэжээ. Түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл гараад байна.

Хотын дарга Д.Сумъяабазар энэ шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрээр “Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатайгаар авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор явууллаа. Үүнийг цаашдаа есдүгээр сарын 7-ны НИТХ-аар оруулна. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Тиймээс тэгш, сондгойг цаашдаа үргэлжлээд явна.

Нөгөө талаасаа автомашины хураамж, бүртгэл, дугаар олголт, оношлогоо зэрэг асуудлуудыг Авто тээврийн хэрэгсэлийн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Тийм учраас хот өөрөө дугаар олголт, бүртгэл, оношлогоогоо хийнэ. Түүнчлэн, Улаанбаатар хотын газар зохион байгуулах тухай хуульд өөрчлөлт орно. Улаанбаатар хотод газрын татварыг тогтоох, бүсчлэлээ тогтоох, газрын биржтэй байх зэрэг зохицуулалтуудыг оруулж байгаа. Ингэж байж Улаанбаатар хотод тулгамдаж байгаа инженерийн дэд бүтцийг бүрэн дүүрэн шийдэх бололцоотой гэж миний зүгээс харж байгаа. Улаанбаатар хотын иргэдийн механик өсөлтийг зогсоохын тулд шилжин ирж байгаа иргэд татвар төлдөг байх хууль оруулна. Ингэж байж дэлхийн бусад орнуудын хотуудтай энэ тэнцэхүйц хот болж чадна” гэлээ.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Д.Сумъяабазар: Цаашид жилийн дөрвөн улирал тэгш, сондгойгоор явуулах төлөвлөгөөтэй байна”
  1. manai ene turd bga malnuud yamarch bodloggui hson tolgoitoi hun hognuud yumaa erunhii said zereg bugd shuu uneheeriin hoosnii hooson tolgoitoi hun hognuud yumdaa iim humuus turd zutgej bha uls yaj hugjih ve irgedni yaj shan amidrah yum estoi heleh muu ugch oldohgui yumdaa

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн