Аргентины Тукуман мужид үл мэдэгдэх вирусээр нэг өвчтөн нас барсныг Todo Noticias суваг мэдээлэв.
«Нэг өвчтөн нас барж, дөрвөн хүн эмнэлэгт хүнд байдалтайгаар хэвтсэн. Мөн нэг хүн гэрийн хорионд байна», – гэж дамжуулжээ. Өвчтөнүүдийн нэг нь өвчтөн, 5 нь эмнэлгийн ажилтан гэнэ.
Мэргэжилтнүүд уушгины хатгалгааны шалтгааныг одоогоор тогтоож чадаагүй байна. Тукуманы захиргаа үл мэдэгдэх уушгины хатгалгааны улмаас хувийн эмнэлгийг хөл хорионд оруулан хаах шийдвэр гаргасан юм. Танзани улсад мөн үл мэдэгдэх шалтгаанаар хүмүүс нас барж байна. Шинж тэмдэг нь Эболатай төстэй бөгөөд хамраас нь цус гарах, халуурах, толгой өвдөх, ядрах шинж тэмдэг илэрдэг аж.
Эх сурвалж: mir24.tv