Тэг зогсолт хийх эрсдэлтэй тул хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан.
Тэгвэл энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа ба уг асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэжээ. Түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл гараад байна.
Тэгвэл цаашид үргэлжлүүлэх эсэх асуудалд Хотын даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай санал иргэдээс ирж байгаа. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд эхлээд 8 хоногт ямар үр дүн гарсныг тооцоо, судалгаагаар гаргана. Дараа нь олон нийтээс санал асууж байж НИТХ-руу санал оруулах эсэхийг шийдэх юм” хэмээжээ.