2017-08-09 11:111min01

Оюутан цэргүүд тангараг өргөнө

oyutan tsereg

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 41 их, дээд сургуулийн 700 гаруй оюутан хамрагджээ. Оюутан цэргүүд дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр сарын хугацаанд цэргийн анхан шатны онолын сургалт үзэж, дараа нь мэргэжлийн бэлтгэл, хээрийн сургалтад хамрагдаад байна.

Хөтөлбөрийн дагуу энэ онд цэргийн 11 төрлийн бага мэргэжилтэн бэлтгэхээс гадна “Монгол бөхийн өгөөж” хөтөлбөрийг давхар хэрэгжүүлж байгаа аж. Сургалтын үеэр оюутнууд Монгол бөхийн ёс жудаг, дүрэм журмын талаар сургалт явуулж, барилдааны арга техник, үндсэн мэхний талаар мэдлэг олж авсан байна. Оюутан цэргүүд энэ сарын 13-нд тангараг өргөнө.