Германы жимс, ногоо нийлүүлэгч ачсан гадил дундаасаа 600 гаруй килограмм кокайн илрүүлжээ.
Уг хэрэг Бранденбург мужийн нутагт гарсныг Bild сонин «Хар тамхины эргэлттэй холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах мөрдөгчдийн хамтарсан баг 8 сарын 26-нд 660 кг гаруй кокайн илрүүллээ» гэж мэдээлэв.
Тодруулбал, Бранденбургээс илрүүлсэн хамгийн их хэмжээний мансууруулах бодис бөгөөд 50 сая еврогоор үнэлэгдэх аж.
Нутгийн жимс, ногоо нийлүүлэгч гадил хүргэж ирсэн ачаан дотроосоо цагаан бодистой дөрвөлжин зүйлс илрүүлснээ цагдаад мэдэгдсэн байна. Ийнхүү цагдаа нар цаг алдалгүй шалгалт явуулсны үндсэн дээр кокайн гэдгийг тогтоожээ. Ачааг Колумбаас далайгаар дамжин явах гэж байхад нь будилуулж, Бранденбургт хүргэсэн байх болзошгүй гэв.
Эх сурвалж: Mir24.tv