УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Засгийн газрын шинэ бүтцийн тухай хуулийг хэлэлцэж байна. Мэдээж урьд өмнөхөөсөө сайжруулах тухай, бүгдээрээ гоё зүйл ярьдаг. Яг одоо байгаа яамдын үйл ажиллагаа ямар байгаа талаар хэдэн үг хэлье.
НХХЯ насаараа шимтгэл төлөөд иргэд амьжиргааны доод түвшнээр амьдардаг яам хэвээр л байгаа.
Боловсролын яам дэлгүүрийн худалдагч бэлддэг тогтолцоо хөдөөгийн хэдэн малчдыг хаан банканд хүүгийн дарамтад оруулдаг. Тэр нь гарч ирээд дэлгүүрийн худалдагч бэлддэг ийм л тогтолцоо явж байгаа.
ХААХҮЯ, бүх мал нь шүлхийдчихсэн, 70 сая малтай 200 гаруй мянган малчин өрх нь орлого, ашиг гэж байхгүй. Улс орон даяар гоц халдварт өвчинд автчихсан. Сангийн яам нь хагас жилийн хугацаанд гурван удаа төсвийн тодотгол хийчихсэн. УУХҮЯ нь гадаадаас хөрөнгө оруулалт татсан зүйлгүй. Барилга, хот байгуулалтын яам нь хуучин бүхий л стандарт нь орчин үетэй огт нийцээгүй хэвээр. Эрчим хүчний яам нь улстөрийн зорилгоор үнэ чөлөөлсөөр байгаад одоо салбарын сайд нь “хөлдөхөө” зарлачихсан.
Бүтэн жил сайдгүй хэрэгтэй ч юм шиг үгүй ч юм шиг ажилласан хоёр яам байна. Өнөөдөр яамдын нөхцөл байдал ийм л байгаа” гэв.