Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2013-2014 онд Украинд төрийн эргэлт зохион байгуулалцсан тухай “WikiLeaks” сайт мэдээлжээ. Уг мэдээлэлд зөвхөн Макроноос гадна Европын холбооны нөлөө бүхий олон хүний нэр гарсан байна.
Уг баримтад Эммануэль Макроны штаб “Cosmopolitan Project Foundation” ТББ-ын тэргүүн, Социалист нам, Парис дахь Евромайданы идэвхтэн Квентин Гиймантай и-мэйлээр идэвхтэй харилцдаг байсныг харуулсан аж.
Тухайлбал, Квентин Гийман 2013 оны арванхоёрдугаар сард “Хүндэт нөхөд өө. Бид Киевт ирлээ. Үйл явдлыг ukraine-euromaidan.tumbl.com сайтаар ажиглаж болно” гэхэд Макроны хүмүүс хариуд нь “Сайн ажиллалаа, залуус аа” гэжээ.
Парис хотын дарга Мао Пенин ч бас уг захидалд идэвхтэй оролцдог байжээ.
Өөр нэгэн захидалд Гийман Мартин Шульцад нөхцөл байдлыг хяналтдаа авах хүсэлт гаргаж, бүх мэдээллээ Макроны штабаар дамжуулж байв. Үүнээс гадна Шульцын дэмжлэгтэйгээр Кокс, Квасьневский тэргүүтэй Европарламентын мониторингийн төлөөллийг зохион байгуулж байв. Харин 2014 оны зургаадугаар сарын 7-нд Порошенкогийн тангараг өргөх ёслол болсны дараа даалгавар амжилттай дууссан талаар Александр Квасьневский мэдэгджээ.
Э.ЗАЯА