Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 25-нд болох үйл явдлын тойм:
10.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Глоб Интернэшнл төвөөс “Мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба иргэний чөлөөт орон зай” сэдвээр мэдээлнэ.
10.45 цагт “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т Монгол, БНТУ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх харилцан туршлага судлах хөтөлбөрийн нээлт болно.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Бодлогот баатар гүн сан” ТББ-аас “Монголын нууц товчооны уг эх, тайлал” сэдвээр мэдээлнэ.
11.00 цагт “Шонхор тауэр”-т Ардчилсан намын удирдлагууд улс төрийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ. Утас: 91000017
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Дундговь аймгийн Өлзийт сумын Нутгийн зөвлөлөөс “Урангүй монгол, хууль бус ураны эсрэг дуу хоолой” сэдвээр мэдээлнэ.
13.00 цагт МУИС-ийн Номын санд “Монголын тэгш өндөрлөгийн ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн судалгаа” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99002019