Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төрийн өмчит байгууллагуудыг нэгтгэх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд Геологийн судалгааны төв, Геологийн үндэсний лабораторийг нэгтгэхээр шийдвэрлэсэн байна. Мөн Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийг нэгтгэлээ. Ингэснээр Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд үйл ажиллагаа давхцсан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах, нэгтгэх, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх ажил үргэлжилж байна.