АН-ын удирдлагууд Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр АН-ын Тэргүүн Дэд Дарга Ө.Шижирыг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд материалаа өглөө. Материалыг өгөхөөр АН-ын ЕНБДарга И.Мөнхжаргал, АН-ын ҮБХ-ы гишүүн Ш.Түвдэндорж нар хүрэлцэн ирсэн байв.
Энэ үеэр АН-ын ЕНБДарга И.Мөнхжаргал: “Өнөөдөр Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Ө.Шижирыг бүртгүүлэхээр бичиг, баримтаа өгч байна. Ө.Шижир нь 8-р сарын 18-ын өдөр АН-ын ҮБХ-ы хурлаар АН-ын Тэргүүн дэд дарга, АН-ын их хурлаар Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх итгэмжлэлээ авсан. Иймээс материалыг нь хүргүүлж байна. Дээд Шүүхэд өнөөдөр АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж байхгүй байгаа” гэв.